Борлуулалтын өмнөх үйлчилгээ
КАМИ нь үйлчлүүлэгчийн төслийн нарийн мэдээлэл, талбайн нөхцөл байдал болон бусад хязгаарлагдмал нөхцөл байдлыг ойлгосны үндсэн дээр таныг өөрийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, зөв тоног төхөөрөмжийг худалдан авах талаар идэвхтэй ажилладаг. Хэрвээ шаардлагатай бол манай инженерүүд танай инженерүүдтэй уулзалт хийж, талбайд судалгаа хийх боломжтой.
Ашиглалтанд оруулах
Машины ажиллагааг хамгийн өндөр түвшинд хүргэж удаан хугацаанд ажиллуулахад машиныг угсарч тохируулах ажил хамгийн их нөлөөлдөг. Бид таныг машин, тоног төхөөрөмжөө бүрэн тохируулж ашигалтанд оруулах ажилд байнга дэмжиж ажиллах болно. Мөн бид гидвравлик тохиргоог хийхэд туслах болно. Манай машин, тоног төхөөрөмжийг тохируулж, ашиглалтад оруулах зааврыг зөв дагаж мөрдөж гидравлик тохиргоог хийх нь хамгийн чухал юм.
Сэлбэг хэрэгслийн үйлчилгээ
Бид ухах шүд, дотоод араа, гидро-цилиндер, тормозны эд анги, ухагч толгой, арааны гол, хурд сааруулагч, наклад болон бусад сэлбэг хэрэгсүүдийг нөөцөлдөг. Та бидэнд утсаар эсвэл цахим шуудангаар хандаж туннель ухагч боло бусад машины сэлбэг хэрэгслийн мэдээлэл авах боломжтой.
КАМИ-ийн машин, тоног төхөөрөмжийн засвар/шинэчлэл/их засвар
КАМИ нь өөрийн тоног төхөөрөмжид засвар хийхээс гадна үйлчлүүлэгч байгууллагын ажлын талбайн нөхцөлд тохируулан машинуудыг их засварт оруулах, шинэчлэх ажлыг хийдэг. Засвар, үйлчилгээ хийлгэсэн машин, тоног төхөөрөмжүүд нь найдвартай ажиллагатай ба шинэчилсэн гэрчилгээ, зөвшөөрлийг КАМИ-ийн зүгээс олгодог.
Бүх сэлбэг хэрэгслийг олон улсын стандартын дагуу хамгийн найдвартай, бат бөх эд ангиар үйлдвэрлэдэг. Машины бүрэн болон хэсэгчилсэн засвар, шинэчлэлийг 2 талаас тохиролцсон баталгаат хугацаа дагалддаг.
КАМИ нь үйлчлүүлэгчиддээ хамгийн зөв гарцыг санал болгох замаар “Үйлчлүүлэгчиддээ чанартай бүтээгдэхүүнээр хангах” зарчмыг мөрдөж ажилладаг. Компани нь тууштай, шинжлэх ухаанч, үр дүнтэй ISO чанарын удирдлагын үйчилгээг үзүүлдэг ба ингэснээр төгс түвшинд хүрсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Манай багтай танилцна уу
Манай бүх инженер техникийн баг, ажилтнууд нь өндөр чанартай бүтээгдэхүүнийг тогтоосон цаг хугацаанд багтаан нийлүүлэхээр чармайж ажилладаг.