БИДНИЙ ТУХАЙ
Шанхайн нүүрсний судалгааны хүрээлэнгийн баг 2000 онд “Шанхай Кэмэй Электромеханикал” ХХК (КАМИ)-ийг байгуулсан. КАМИ компани нь 75Кв-300Кв хооронд чадалтай туннель ухагч машинууд, нүүрс ачигч, уурхайн чулуу ачигч, зам хучигч машин, гидравлик эргээсэн холбовч, гидравлик таслагч, өндөр даралтын насос, гидравлик тормоз, уурхайн ухагч шүднүүд, нүүрсний уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг, туннель ухагчийн сэлбэг болон бусад цогц машинууд үйлдвэрлэгдэг.
Манай компанийн 30 гаран инженер, техникийн ажилтнууд манай үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн хүрээнд шинэ дизайн, хөгжүүлэлт дээр тасралтгүй ажиллаж байна. Манай машин, тоног төхөөрөмжийн чанар, үр дүнг нь хамгийн хүнд нөхцөлтэй уурхай, барилгын ажлын талбайд туршиж шалгасан.
КАМИ-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЧАНАР
Манайх төхөөрөмжөө өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээс гадна гэрээгээр ажил гүйцэтгэх, гадны харилцагч байгууллагуудын машин, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийхэд ашигладаг. Бид туннель ухагчийн бүх төрлийн сэлбэг, хэрэгсэл болон бусад уул уурхайн төхөөрөмжийг үйлдвэрлэж Хятад болон гадаадын компаниудад (өөрийн өрсөлдөгч компани) нийлүүлдэг.
КАМИ-ийн төрөл бүрийн бүтээгдэхүүн нь олон жилийн туршлага, явагдаж буй инноваци, хөгжүүлэлтийн стратегийн үр дүнд бий болон юм. Машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн хувьд КАМИ нь үйлчлүүлэгчдээ үр дүнтэй, найдвартай үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилгыг өмнөө тавьж ажилладаг. Манай машин, тоног төхөөрөмж, техникийн тогтолцоо, ажиллагаа зэрэг нь үйлчлүүлэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн ба ажлын бүтээл, аюулгүй байдлыг нь дээшлүүлэхэд чиглэгдсэн.
КАМИ нь орчин үеийн тоног төхөөрөмж, хэрэглэгч тус бүрийн шаардлагад нийцсэн шийдэл, үйлчилгээг санал болгодог. Эдгээр жилүүдэд гаргасан манай амжилтын гол үндэс нь чанар юм. Манай бүх бүтээгдэхүүнүүд ажлын өндөр үзүүлэлт, бат бөх, үр ашигтай байхаар зохион бүтээгдсэн. КАМИ нь бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийг уян хатан, төлөвлөгөөний дагуу хийхэд бүх анхаарлаа хандуулдаг. Бүх машиныг үйлдвэрээс гаргахаас өмнө нарийн чанарын шалгалтад оруулдаг. КАМИ нь ISO 9001:2005 чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг.
КАМИ-ИЙН АЖИЛЛАХ ХҮЧ
Mанай 150 ажилтнуудын ихэнх нь компанийн өөрийн семинарыг төгссөн бөгөөд эдгээр ажилтнуудын туршлага, өндөр ур чадвар нь хамгийн өндөр чанарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг хугацаанд нь нийлүүлэх баталгаа болдог. Туршлагатай техникийн мэргэжилтнүүд нь ажлын талбайд машин, тоног төхөөрөмжийн угсралт хийх, ашиглалтад оруулахаас гадна завсар, үйлчилгээ, техникийн сургалтыг хариуцан ажилладаг. Манай сэлбэг, хэрэгслийн хэлтэс нь нөөцийг хангалттай хэмжээнд байлгах ажлыг хариуцдаг.
ХЯТАДАД АЖИЛЛАЖ БУЙ ТУННЕЛЬ УХАГЧ МАШИНУУД
Манай туршлагатай инженерийн баг нь нэлээн хэдэн уурхайд туннель ухагч машиныг хариуцан ажиллуулдаг.
More