ТУННЕЛЬ УХАГЧ МАШИНУУД

EBZ90 Туннель ухагч машин

EBZ90Консолийн туннель ухагч машин нь нарийхан хэмжээтэй, гидвравлик систем нь энгийн, найдвартай, арчилгаа бага шаарддаг, хамгийн бага хөндлөн огтлолын хэмжээ болох 5 м2 хэмжээтэй.

Хөрсний хатуулгийн зэрэг нь F4-өөс бага нүүрсний уурхайд барилгын газар шорооны ажил, поташны уурхай, натри, хөнгөн цагааны хүдэр, болон бусад геологийн нөхцөлд ашиглахад тохиромжтой.

Улсын патентын гэрчилгээ бүхий туузан дамжуургатай бөгөөд тус дамжуурга нь нүүрс, үлдэгдэл хөрс, чулуу, бусад материалуудыг бөглөрөл үүсгэхгүйгээр зөөдөг тул ухах ажил хурдан, сааталгүй явагддаг.

Ухах хүчин чадал: 90киловатт
Ухаж чадах хөрсний хатуулгийн дээд хэмжээ: f5
Эргэлт хийх хамгийн бага зай (Өргөн*Өндөр): 2.2m * 2.2m
Үнэлгээ

Энэхүү машины гол онцлог: Нягт төлөвлөсөн бүтэцтэй, богино хэмжээтэй, хүндийн жингийн төв нь доор, тохитой, ашиглах үед тогтвортой. Ухагч толгой нь шаардлагатай ачааллыг даах чадвартай мотороор ажилладаг. Бүх хэсгүүдийг газар доор тээвэрлэх, угсрахад тохиромжтой байхад зориулан жижиг байхаар зохион бүтээсэн. Тус машин нь дотоод ус шиврүүлж шүрших системээр тоноглогдсон. Гидравлик систем нь энгийн, арчлахад хялбар.

Электрон удирдлагын систем

EBZ90 Туннель ухагч машин нь жижиг хэмжээтэй, хөнгөн, уян хатан ажиллагаатай, аюулгүй найдвартай, дэлбэрэлтээс хамгаалсан, унтраалгатай. Гол удирдлагын самбар нь гадуураа электромагнетик үйлчлэлээс хамгаалсан бүрхэвчтэй, ажиллагааны үзүүлэлт LCD дэлгэц дээр гардаг. Хэт их хүчдэл, моторын ачаалал хэтрэх, богино холбооноос хамгаалсан үйлдлүүдтэй.

Гидравлик систем

EBZ90маркийн туннель ухагч машинууд нь тогтмол цахилгаанаар ажилладаг. Өндөр даралтад унтрах, ачаалал мэдрэх удирдлагатай.

Ухагч толгой

Ухагч толгой нь үйлдэл давтах байдлаар ажилладаг, ухагч шүдний байрлал нь оновчтой, элэгдэл даах чадвар сайн.

Шүрших систем

EBZ90 загварын туннель ухагч машины ус шүршигч систем нь дотоод болон гадаад шүрших системээс бүрддэг. Тус систем нь шүүрэлт олж тогтоох функцтэй. Гадаад шүрших системийн үр дүн өндөр.

First туузан дамжуурга

Туузан дамжуурга нь шулуун загвартай ба хамах тавцантай шууд холбогдсон. Дамжуургын ажиллагаа сааталгүй явагддаг.

Явах анги

Явах эд анги нь олон улсын сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн мотор, араанаас бүрддэг. Моторын эргэлтийн хурд өндөр, өнцөг гаргасан ажилд тохиромжтой. Хэрвээ тээвэрлэлт хийхэд заагдсан жин эсвэл өндөр байгаа бол туннель ухагч машиныг задлан тээвэрлэж болно.

Онцлог чанарууд, нэмэлт хэрэгсэл

  • Ухагч хошуу
  • Намхан төлөвлөлт
  • Чичиргээгүй
  • Дагуу болон хөндлөн ухагч толгой
  • Газарт үзүүлэх даралт бага
  • Галд тэсвэртэй цахилгаан утас
  • Хөргөлтийн систем
  • Ус цацагч систем
  • FIRST туузан дамжуурга
  • Захиалга хүлээн авах, хадгалах, нийлүүлэлт хийх төрөл бүрийн систем
Хэмжээ (Урт, өргөн, өндөр) : 10.2м x 2м x 1.9м
Ухах чадал: 90 киловатт
Жин: 23 тонн
Хурд: 7м/мин
Ухах чадвартай хөрсний хатуулгийн хэмжээ: F5
Туннельд ажиллах хамгийн өргөн зай: 5.2м
Туннельд ажиллах хамгийн өндөр зай 3.5м
Хамгийн бага маневр хийх зай (Өргөн, өндөр): 2.2м x2.2м
Ажиллах хүчдэл AC660/1140V