Туннель өрөмдөгч машин
КАМИ-ийн туннель өрөмдөгч машинуудын цуврал нь олон төрлийн чулуулгийн бүтэцтэй хөрсийг өрөмдөх чадвартай. Эдгээр машинууд нь оновчтой төлөвлөлт бүхий хөндлөн болон дагуу байрлалтай ухагч толгойгоор тоноглогдсон тул метро, авто зам, төмөр замын туннель болон ус дамжуулах сувгийн туннелийг ухахад тэсэлгээ хийх шаардлагагүй.
Манай туннель өрөмдөгч машинууд нь нүүрс болон бусад зөөлөн шинж чанартай эрдэс баялгийг олборлоход тохиромжтой. Мөн манай тоног төхөөрөмжийг ашиглагдсан туннелийг сэргээн засварлах, газар доор суваг ухахад ашиглаж болно.
Тоног төхөөрөмжүүд нь цахилгаан гидравликаар ажилладаг учир утаа гаргадаггүй газар хот сууринд газар доорх барилгын ажлын төслүүдэд ашиглахад тохиромжтой. Манай туннель өрөмдөгч машинууд орчин үеийн удирдлага, автоматжуулсан удирдлагын системээр тоноглогдсон ба онлайн мэдээлэл боловсруулалт хийдэг. Түүнчлэн, туннель өрөмдөгч машинууд экскаваторт угсрах боломжтой олон төрлийн үүрэг бүхий тусдаа гидвравлик ухагч толгойгоор тоноглогдсон.
Туннельд ухах зориулалт бүхий өрөмдөгчүүд
Манай компани нь уул уурхай олборлолт, авто замын барилгын салбараас гадна туннелийн барилгын ажилд зориулсан тоног төхөөрөмжийн зах зээлээ тэлэх стратегитай ажилладаг.
Онцлог чанарууд, нэмэлт хэрэгсэл
- Ухагч хошуу
- Намхан төлөвлөлт
- Чичиргээгүй
- Дагуу болон хөндлөн ухагч толгой
- Газарт үзүүлэх даралт бага
- Галд тэсвэртэй цахилгаан утас
- Хөргөлтийн систем
- Ус цацагч систем
- FIRST туузан дамжуурга
- Захиалга хүлээн авах, хадгалах, нийлүүлэлт хийх төрөл бүрийн систем
Одоогийн байдлаар КАМИ-ийн туннель ухагч машины жин 23-80 тонн, харин ухах чадал 75-320 киловаттын хооронд байна.
Сүүлийн үеийн технологиор зохион бүтээсэн КАМИ-ийн бага, дунд жингийн ангиллын туннель ухагч машинууд нь нүүрсний уурхайд хөрс ойр зайд зөөхөд тулгардаг хүндрэлүүдийг шийдэхэд зориулагдсан. Мөн энэхүү туннель ухагч машины хэрэглэгчдэд зориулан өөрчилсөн хувилбарууд нь ашигт малтмал олборлолт, туннель барих ажилд ашиглагдаж болно.
Хүнд жингийн ангиллын туннель ухагч машинууд нь нэн ялангуяа ашигт малтмал олборлолт болон туннель барих ажилд зориулан бүтээгдсэн.
Машины их бие нам байрлалтай учир нам таазтай гол хаалга, арын хаалга, болон арк ба дөрвөлжин огтлолтой хэсэг, далд уурхайн хонгил зэрэг өндөр эсвэл нам төлөвлөгдсөн замаар явах боломжтой.
Олон төрлийн туннель ухагч машинууд нь уул уурхайн ба туннель барих ажилд гардаг бүхий л нөхцөл байдалд ажиллахад тохиромжтой байдлаар зохион бүтээгдсэн.
Машины ухах хүчин чадал, хүнд жин, автомат тогтворжуулах систем нь хатуу чулуулгийг ухахад үр дүнтэй, эдгээр машинууд нь ашигт малтмал олборлох ажилд ашиглахад өндөр үр дүнтэй.
Сум нь ухагч толгойг ашигт малтмалын ил гарсан хэсэгрүү гүн оруулдаг тул гинжний элэгдэл, гэмтлийг бууруулж, зам эвдрэхээс сэргийлдэг.
Машины бие өргөн учир газарт үзүүлэх даралт бага ба шүрших системийн усны хэрэглээ бага зэрэг үзүүлэлтүүд нь тус машиныг усанд эмзэг хөрстэй зам дээр маневр хийхэд хялбар болгодог. Машин нь зөөвөрлөх хөрсөнд болон ажлын талбай дээр их хэмжээний ус байхаас сэргийлж чаддаг тул налуу зам, туннель, олборлолтын ажилд ашиглахад тохиромжтой байдаг.