Гидвравлик эрэг

Гидвравлик эрэг

Гидравлик эрэг нь энгийн эрэгний оронд хэрэглэгддэг хөдөлгөөнгүй тогтоогч хэрэгсэл юм бөгөөд түлхүүр орох зайгүй орчинд шургыг сайн чангалж боодог. Эргийг тухайн тоног төхөөрөмжид тохируулан боловсронгуй болгож, аливаа механик холболтын асуудлыг саадгүй шийдвэрлэх блоломжтой.

ЯАГААД ГИДРАВЛИК ЭРГИЙГ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Найдвартай

Шурган холбоосыг хэд хэдэн гидравлик эргээр чангалснаар бүх шурагнууд дээр илүү жигд ачаалал өгдөг.

Шурагны тэнхлэгийн дагуух ачаалал

Шурганд ирэх даралт нь тэнхлэгийн дагуу байдаг. Үрэлт, нугалах даралт, тослох материал зэрэг нь гидравлик эргийг ашиглахад нөлөө үзүүлэхгүй. Мушгих даралт үүсдэггүй.

Хурдан чангалах боломжтой

Гидравлик эрэг нь шургийг хурдан, нягт чангалах нэг арга юм.

Нягт чангалах боломжтой

Шурганд ирж байгаа даралт нь гидравлик эрэгнээс ирж буй даралттай пропорциональ хэмжээтэй байдаг.

Гидравлик эрэг нь энгийн эрэгний оронд хэрэглэгддэг хөдөлгөөнгүй тогтоогч хэрэгсэл юм бөгөөд түлхүүр орох зайгүй орчинд шургыг сайн чангалж боодог. Эргийг тухайн тоног төхөөрөмжид тохируулан боловсронгуй болгож, аливаа механик холболтын асуудлыг саадгүй шийдвэрлэх блоломжтой.

Гидравлик эргийг чангалах арга нь энгийн эргийг чангалах аргаас ялгаатай. Гидравлик эргийг чангалахад өндөр хэмжээний чангалах хүч (200МПа) үүсдэг бөгөөд энэ нь шурагны даралт даах дээд хязгаарт дөхсөн үзүүлэлт юм. Чангалсан шураг нь аливаа доргилтонд сулардаггүй.

Гидравлик эргийгорон зай багатай нүүрсний уурхайн машин тоног төхөөрөмж болон нүүрсний гүний уурхайд ашиглагддаг туннель ухагч машинд ашиглахад тохиромжтой. Мөн энэхүү эргийг металлурги, химийн үйлдвэр, инженерийн техник, тоног төхөөрөмжид ашиглаж болно.

Гидравлик эрэгний ажиллах зарчим:

Гидравлик эрэг нь шургийг сунгаж урьдчилан хүчитгэн чангалдаг нэг төрлийг чангалж, түгжих арга юм. Иймээс өндөр бах бэх чанартай, 10.9-аас дээш зэрэглэлийн 2 ширхэг боолт ашиглагддаг (зураг 1).

Нэгдүгээрт, гидравлик эргийг урьдчилан чангалсны дараа гидравлик эрэгний цилиндер блок руу өндөр даралттай гар насос, хоолой ашиглан өндөр даралттай тос шахах бөгөөд ингэснээр шураг сунадаг.

Шураг ба цилиндерийн хооронд тодорхой хэмжээний зай гарна (зураг 2-2). Үүний дараа шургийг буцааж эргүүлснээр цилиндерт маш ойртоно (зураг 2-3). Эцэст нь шургийг чангална.

Гидравлик эргийг чангалах систем:

Гидравлик эргийг чангалах систем нь хэт өндөр даралтын гар насос(тосоор шахна), хэт өндөр даралтын уян хоолой, гидравлик эрэг, өндөр бат бэх чанартай шураг зэргээс бүрдэнэ (зураг 3)

1.Хэт өндөр даралттай тосон гар насос

Энэхүү насос нь гидравлик эрэг рүү өндөр даралттай тос шахдаг. Насос нь бүлүүр, тос хадгалах хэсэг, хэт өндөр даралтын таг, хэт өндөр даралт хэмжигч, өндөр даралтыг гаргах таг, бага даралтын таг, тос шүүгчээс бүрдэнэ.

2. Хэт өндөр даралтын уян хоолой

Хоолой нь хэт өндөр даралтад тэсвэртэй хоолой, шүүгчний холбоос, хурдан холбогчоос бүрдэнэ.

3. Гидравлик эрэг болон хэт өндөр даралтын хоолойг холбогч

Хурдан холбогч ба шүүлтүүр холбогчоор холбогддог бөгөөд ашиглах, зөөхөд хялбар.

No. Code name M Model Overall dimensionsΦB×A Route
1 KMYE M24×2 Φ62×50 5
2 FMYE M24×3(Reverse installation) Φ62×52 5
3 KMYGA M27×3 Φ68×50 5.5
4 KMYGB M27×2 Φ68×50 5.5
5 KMYA M30×3.5 Φ68×50 5.5
6 KMYB M30×3 Φ68×50 5.5
7 KMYBI M30×2 Φ68×50 5.5
8 KMYH M33×3.5 Φ82.5×64.5 5.5
9 KMYD M36×3 Φ82.5×64.5 14
10 KMYF M42×3 Φ84×61 10
11 KMYC M42×3(Major external diameter) Φ94×66 14
12 KMYI M48×3 Φ106×67.5 14
13 KMYJ M52×3 Φ106×67.5 14
14 KMYK M64×4 Φ125×82 14
15 KMYR M95×2 Φ195×132.5 14
16 FMYQ M110×2 Φ215×153 14
17 KMYA M30×3.5(Reverse installation) Φ68×49.2 14
18 KMYKA M56×4 Φ125×82 14
19 FMYK M64×4 Φ125×110 14