ТУННЕЛЬ УХАГЧ МАШИНУУД

EBZ200 Туннель ухагч машин

EBZ200Консолийн туннель ухагч машины эвхэгддэг ухах гар нь төрөл бүрийн байрлалаар ухах боломжтой болгодог. Машины хамгийн бага хөндлөн огтлолын хэмжээ 7м2. Хатуулгийн хэмжээ нь F8 хүртэл хөрстэй нүүрсний уурхай, ус хадгалах туннель, барилгын газар шорооны ажил, поташны уурхай, натри, хөнгөн цагааны хүдэр, болон бусад геологийн нөхцөлд ашиглахад тохиромжтой.

Тус машин нь хусуур бүхий конвэйертэй ба ухах ажиллагааг хурдан, сааталгүй гүйцэтгэдэг.

Ухах хүчин чадал: 200киловатт
Ухаж чадах хөрсний хатуулгийн дээд хэмжээ: f8
Эргэлт хийх хамгийн бага зай (Өргөн*Өндөр): 3.4m * 2.3m
Үнэлгээ

EBZ200 Туннель ухагч машин нь аюулгүй найдвартай, дэлбэрэлтээс хамгаалсан, унтраалгатай. Гол удирдлагын самбар нь гадуураа электромагнетик үйлчлэлээс хамгаалсан бүрхэвчтэй, ажиллагааны үзүүлэлт LCD дэлгэц дээр гардаг. Хэт их хүчдэл, моторын ачаалал хэтрэх, богино холбооноос хамгаалсан үйлдлүүдтэй.

Энэхүү машин нь тоос дарах зориулалттай ус шүрших системтэй. Гидравлик систем нь энгийн, арчлахад хялбар.

Гидравлик систем

EBZ200маркийн туннель ухагч машинууд нь тогтмол цахилгаанаар ажилладаг. Өндөр даралтад унтрах, ачаалал мэдрэх удирдлагатай.

Ухагч толгой

Ухагч толгой нь үйлдэл давтах байдлаар ажилладаг, ухагч шүдний байрлал нь оновчтой, элэгдэл даах чадвар сайн.

Шүрших систем

EBZ200 загварын туннель ухагч машины ус шүршигч систем нь дотоод болон гадаад шүрших системээс бүрддэг. Тус систем нь шүүрэлт олж тогтоох функцтэй. Гадаад шүрших системийн үр дүн өндөр.

First туузан дамжуурга

Туузан дамжуурга нь шулуун загвартай ба хамах тавцантай шууд холбогдсон. Дамжуургын ажиллагаа сааталгүй явагддаг.

Явах анги

Явах эд анги нь олон улсын сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн мотор, араанаас бүрддэг. Моторын эргэлтийн хурд өндөр, өнцөг гаргасан ажиллабарт тохиромжтой. Хэрвээ тээвэрлэлт хийхэд заагдсан жин эсвэл өндөр байгаа бол туннель ухагч машиныг задлан тээвэрлэж болно.

Онцлог чанарууд, нэмэлт хэрэгсэл

  • Ухагч хошуу
  • Намхан төлөвлөлт
  • Чичиргээгүй
  • Дагуу болон хөндлөн ухагч толгой
  • Газарт үзүүлэх даралт бага
  • Галд тэсвэртэй цахилгаан утас
  • Хөргөлтийн систем
  • Ус цацагч систем
  • FIRST туузан дамжуурга
  • Захиалга хүлээн авах, хадгалах, нийлүүлэлт хийх төрөл бүрийн систем
Хэмжээ (Урт, өргөн, өндөр) : 10.4м x 3.2м x 2.1м
Ухах чадал: 200 киловатт
Жин: 60тонн
Хурд: 6.6м/мин
Ухах чадвартай хөрсний хатуулгийн хэмжээ: F8
Туннельд ажиллах хамгийн өргөн зай: 5.7м
Туннельд ажиллах хамгийн өндөр зай 5.7м
Хамгийн бага маневр хийх зай (Өргөн, өндөр): 3.4м x2.3м
Ажиллах хүчдэл                           AC660/1140V